Үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо өчигдөр мэдэгдлээ. Дональд Трамп Бүгд Найрамдахчуудын Намаас нэрээ дэвшүүлж байгаа юм. Ийнхүү тэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэрээ дэвшүүлсэн 12 дахь оролцогч болж байна.Дональд Трамп өчигдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт дээрх мэдэгдлээ хийсэн байна.
Тэрээр мэдэгдэлдээ АНУ-ын гадаад бодлого болон одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн халамжийн бодлого зэрэг өргөн сэдвээр үг хэлсэн байна. Мөн хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Исламын Улс бүлэглэлийг ялах тал дээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа амлаж, цагаачлалын асуудлыг шийдэх болно гэжээ.Дональд Трамп энэ оны 3 дугаар сараас эхлэн ерөнхийлөгчийн сонгуулийн судалгааны багийг бүрдүүлсэн юм. Мөн АНУ-ын Айова, Нью-Хэмпшайр болон Өмнөд Каролина мужуудад улс төрийн судлаач, мэргэжилтнүүдийг хөлсөлж ажиллуулж байна.
Одоогийн байдлаар Дональд Трамп Америкийн ЭнБиСи телевизийн сувгийн "Алдартан-дадлагажигч" нэвтрүүлгийн хөтлөгч хийж байгаа билээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна