Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болж, 22.00 цагт албан ёсоор санал хураалт дууссан.
Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 10 540 нь буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Нийт 8 хүн өрсөлдснөөс тул Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 30.9 хувь, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувь , Д.Батбаатар 16,7 хувь, Д.Цогоо 9,9 хувь, Н.Мандуул 5,2 хувь, Б:Ганболд 4,4 хувь, Г.Болдбаатар 2,9хувь, 7-р хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9,3 хувийн санал тус тус авчээ.
Нэр дэвшигчдийн авсан саналын хувь 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд дахин сонгуулийн тов зарлахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна