Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөгийн арга хэмжээг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэлтсийн гадна талбайд зохион байгуулж ажиллаа.
Тус арга хэмжээний зорилго нь: Монгол улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлыг тайлагнах, Хууль Эрх зүйн болон Цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл, үйл ажиллагааг алдаршуулан сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, хамтын ажиллагааны ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Арга хэмжээг хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар нээж үг хэлж, Цагдаагийн байгууллагтай үр дүнтэйгээр хамтран ажиллаж, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлага үр бүтээл гаргаж ажилласныг нь үнэлж Чингэлтэй дүүргийн 5 хорооны засаг дарга С.Амарбаясгалан, 7 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Баянбат, 3 хорооны урамшилт эргүүл Б.Махбал нарыг хэлтсийн "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнаж, шинээр олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, ирэгдээс санал хүсэлт, мэдээ мэдээллийг авч, алба хаагч нараас ая дууны мэндчилгээ дэвшүүлж ажиллаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна