Зургаадугаар сарын 12-ны энэ өдөр дэлхийн олон алдартнууд хорвоод мэндэлсэн. Тэдний нэг бол “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр, Бразилийн загвар өмсөгч бүсгүй Адриана Лима өнөөдөр 34 нас хүрч байна.
Америкийн дотуур хувцасны брэнд болох “Victoria’s Secret” загварын шоу жилийн жилд дэлхийн загварын тайзийг “донсолгодог”. Үзэгчдийн хувьд тус шоуг чимэх өнгө үзэмж, төгс сахиусан тэнгэрүүдийг харахыг тэсч ядан зорин очдог гэхэд хилсдэхгүй юм. Ялангуяа Бразилийн охин тэнгэр болох супер модель Адриана Лимагийн гоо сайхныг тольдох цуваа тасардаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Тэрбээр 1982 онд Бразилийн Сальвадор хотод төрсөн бөгөөд Африк, Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус судсаар нь гүйж буй. Түүний жинхэнэ нэрийг Адриана Франческа Лима гэдэг. 15 настайдаа гудамжинд явж байхдаа нэгэн загварын агентлагийн төлөөлөгчтэй таарснаар түүний амьдралд томоохон эргэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл Лимад шинэхэн танил нь загвар өмсөхийг санал болгож улмаар Ford Models агентлагаас зохион байгуулсан загварын тэмцээнд оролцож түрүүлэн, олон улсад дэд байрт шалгарснаар түүний амжилтын гараа эхэлсэн юм. Үүний дарааг 1998 онд “Elite” хэмээх загварын агентлагтай гэрээ байгуулж, Нью-Йорк хот руу нүүсэн бөгөөд 1999 онд дотуур хувцасны алдарт брэнд “Victoria’s Secret”-тэй хамтран ажиллахаар болж сахиусан тэнгэрүүдийн эгнээнд элсэн орсон билээ.
Түүгээр ч барахгүй 2000 онд “Victoria’s Secret 2000” каталогт Хайди Клум болон Летиция Каста нартай хамт зураг нь нийтлэгдсэнээр түүний нэр хүнд өссөн юм. Лима 2008 онд таван сая ам.долларын үнэтэй “Black Diamond Fantasy Miracle Bra” дотуур хувцас, 2010 онд хоёр сая ам.долларын өртөг бүхий “Bombshell Fantasy Bra” дотуур хувцас танилцуулж байв. Мөн онуудад GQ, ELLE, Esquire, Vogue, Marie Claire зэрэг алдартай сэтгүүлийн нүүрийг чимсэн байна. Тэрбээр удаа дараалан хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдөж байсан бөгөөд Форбес сэтгүүл өнгөрсөн 2014 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг гэж нэрлэв.
Хэдийгээр энэ үзэсгэлэнт бүсгүй өнөөдөр 34 насыг зооглож байгаа ч дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа алдаагүй байгаа юм. Үүний тодхон жишээ бол тэр Вера Ванг, Кристиан Лакруа, Эммануель Унгаро, Бетси Жонсон, Эмпорио Армани, Жорж Армани, Фенди, Валентино, Ральф Лорен зэрэг дэлхийд алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилласаар байгаа юм. Сонирхуулахад, Адрианад загвар өмсөгч болох мөрөөдөл байгаагүй гэнэ.
Тэрбээр католик шашинтай бөгөөд гэлэнмаа болохыг мөрөөдөж шашны сургуульд явдаг байжээ. Хэдийгээр нэр алдарт хүрсэн ч шүтлэгтэй хэвээрээ бөгөөд биедээ байнга Библи судрыг авч яван шоу эхлэхийн өмнө залбиран суудаг байна. Түүнчлэн буяны ажил хийж хүүхдүүдэд туслахыг үргэлжид эрмэлздэг бөгөөд нэр алдарт хүрсэндээ талархаж явдаг аж. Учир нь үүний ачаар өнчин хүүхдүүдэд туслах сан байгуулсан гэж тэрбээр ярих дуртай. Мөн боломж л олдвол буяны ажилд идэвхтэй оролцож төрөлх хот Салвадорт байдаг “Caminhos da Luz” асрамжийн газарт хандив өргөдөг байна. Хувийн амьдралын хувьд тэрбээр Сербийн сагсан бөмбөгчин Марк Яриктай 2009 онд гэрлэж, Валентина, Сиенна хэмээх өхөөрдөм охидтой болжээ. Лима охин биеэ 27 настайдаа нөхөртөө өгсөн бөгөөд яг есөн сарын дараа охин Валентинагаа төрүүлсэн байна. Харамсалтай нь хосууд өнгөрсөн онд салж буйгаа зарласан.
Марк Ярик болон Адриана Лима нар Тэрбээр өсвөр насандаа бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тэр бүр харьцдаггүй байжээ. Тиймээс үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн анхны үнсэлт 17 настайд нь тохиож байв. Адриана япон хоолонд дуртай гэнэ. Түүнчлэн оддын үдэшлэгт тэр бүр оролцоод байдаггүй аж. Учир нь “Шоу бизнесийн салбарт байдаг худал хуурмаг хүмүүсээс залхаж байна” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.
Түүнчлэн Дэлхийн II дайын үед алдарт өдрийн тэмдэглэлээ хөтөлсөн бяцхан, еврей охин Анне Франк 1929 оны энэ өдөр мэндэлжээ. Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерьт хорвоог орхисон Анне Франк.
Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм. Үүнээс гадна АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш буюу эцэг Буш өнөөдөр 91 нас хүрч байна.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна