Монгол Улсын сайд С.Баярцогт Засгийн газар шинээр байгуулагдсан цагаас гадаад орчинд алдсан нэр хүндээ сэргээхэд анхаарч ажилласан гэнэ. Тэрбээр өчигдөр “Сайдын цаг” –аар мэдээлэл хийх үеэрээ энэ талаар байр сууриа илэрхийлж “Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирлээ” гэсэн юм. Түүний хэлснээр Монгол Улсын гадаад нэр хүнд сэргэсэн нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь эерэгээр нөлөөлж, бага хүүтэй нэг тэрбум ам.долларын гадаад бонд гаргахаар болжээ.
Элдэв шүүмжлэлд байнга өртдөг С.Баярцогт сайд эх орныхоо гадаад нэр хүндийг өсгөхөөр амсхийх завгүй ажиллаж байгаа гэнэ шүү.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна