Жоу Юнканы 2010 оны болон пүрэв гаригийн /VI.11/ шүүх хурлын үеэрх харьцуулсан зураг
Хятадын Тианжин шүүх өчигдөр /VI.11/ аюулгүй байдлын дарга асан Жоу Юнканд бүх насаар нь хорих ял оноожээ. Өдгөө 72 настай Жоу Юнканыг авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасан юм. Жоу Юнкан нь 130 сая юаньтай тэнцэх авлига авч, долоон жил эрх мэдлээ хэтрүүлж, дөрвөн жилийн турш улсын нууцыг зардуулсан үйл ажиллагаа явуулсан хэмээн “Синьхуа” агентлагт мэдээлжээ.
Өмнө нь Хятадын Ардын дээд шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард Жоу Юнканы шүүх хурал нээлттэй болно хэмээн мэдэгдэж байсан ч хаалттай болжээ. Шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 22-нд хаалттай эхэлсэн аж.
Жоу Юнкан 2012 онд Аюулгүйн албаны даргаас чөлөөлөгдөх хүртлээ Хятадын хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг байсан билээ. Гэвч тэрээр Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг шуурганд өртөн шүүхийн хаалга татсан юм. Жоу Юнкан 2013 оны сүүлээс хойш олны өмнө харагдаагүй бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард баривчлагджээ.
Жоу Юнкан нь 2003-2007 онд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын сайдаар, 2007-2012 онд ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр ажиллажээ. Энэ хугацаанд тэрээр Аюулгүй байдлын алба болон шүүхийг хариуцдаг байсан аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна