Испанийн хаан VI Филипп татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон эгч Инфанта Кристинагийн Пальмын ахайтан цолыг хураажээ. Испанийн гүнж, 49 настай Кристина болон түүний нөхөр Иньяки Урдангарин нар өнгөрсөн оны нэгдүгээр сард татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх мэт санхүүгийн гэмт хэргээр шүүхэд дуудагдаж байсан юм.
Өдгөө 47 настай Иньяки Урдангарин хуучин бизнесийн хамтрагчтайгаа 6.6 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэг нь илэрчээ. Үүний дараа хосуудын олон сая еврогийн үнэтэй тансаг харш нь шүүхийн шийдвэрээр хураагдсан аж. Түүнчлэн VI Филипп өнгөрсөн оны зургадугаар сард эцэг Хуан Карлосоос хаан ширээг өвлөж авах ёслолын ажиллагаанд Инфанта Кристина оролцоогүй байна.
Испанийн гүнж 1997 онд гандболлын тамирчин Иньяки Урдангаринтай Барселонд тансаг хурим хийж, эцэг Хуан Карлосоос Пальмын гүн, ахайтан цолыг авсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна