Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын үйл ажиллагаанд иргэд ам сайтай байдаг. Учир нь энэ байгууллагын үе үеийн дарга нар Иргэний нийгмийн байгууллагад ажилладаг байсны хувьд иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд чамлахааргүй сайн ажиллаж ирсэн.
Засгийн газрын агентлаг гэдэг утгаар нь тус байгууллагын дарга, дэд даргын томилгоог Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг.
Тэгвэл ШӨХТГ-ын дэд даргаар нэгэн бүсгүй саяхан томилогджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 27-настай, төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, Монголын миссийн тэмцээнд шагналт байранд шалгарч байсан эмэгтэй тус газрын дэд даргын үүрэгт ажилд томилсон тухай мэдээлэл гарах болсон.
Б.Энхзаяа гэх энэ эмэгтэй нь Ерөнхий сайдын “сайн дүү” гэж зарим эх сурвалжууд онцолж байгаа бол зарим нь МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН-уудын аль нэгнээс УИХ-д сонгогдсон, өдгөө төрийн өндөр алба хашиж байгаа нэр нөлөө бүхий эрхэмийн “сайн дүү” байх гэж хардаж байна.
Ямартай ч ШӨХТГ хэмээх босго өндөр шударга ёсны төлөө ажилладаг газарт шударга бус томилгоог Засгийн газар хийсэнд дургүйцэх хүмүүс олон байна.
Хэрвээ “сайн дүү” нар “сайн ах”-ынхаа буянаар ийнхүү төрийн албаны мэдлэг, туршлага харгалзахгүй томиллогддог юм бол намын байгууллагад олон жил зүтгэх залуусын хэрэг байна уу. Үүний оронд “Сайн дүү” нарыг бэлтгэх дамжаа хичээллүүлээд, тэднийгээ сайд дарга нарын “салтаанд хавчуулаад” дарга болгоод байж болох биш үү.
Дээр нь намынхаа нэр хүндийг үл хайхран, өөрийн албан тушаалаараа барьцаалан ийм томилгоог хийх болсон шалтгаанаа “Сайн ах” нар нь тайлбарлана биз ээ.
Энэ асуудалд Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд та анхаарлаа хандуулж, буруу хийсэн томилгоогоо эргэж нэг харахгүй бол “Шийдлийн биш Шившгийн” засгийн газар нэртэй болох нь дээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна