Поп од Женнифер Лопезын тоглолтыг олон нийтийн телевизээр дамжуулахыг зөвшөөрснөөс болж Мороккогийн харилцаа холбооны сайд Мустафа Халфи хүчтэй шүүмжлэлд өртжээ. Мороккогийн эрх барих намаас бүр Мустафа Халфийг огцрохыг шаардаж байгаа аж.
Женнифер Лопез Мороккогийн нийслэл Рабат хотноо “Хэмнэл” нэртэй уламжлалт хөгжмийн наадамд дуулжээ. Гэвч Жей-Логийн хэт задгай тоглолт Мороккогийн исламын шашины хатуу дэг журамд нийцээгүй байна. Ийм тоглолтыг Мороккогийн олон нийтийн телевизээр дамжуулснаараа харилцаа холбооны сайд буруудсан аж. Жей-Логийн тоглолтыг Мороккогийн олон нийтийн “2M” суваг дамжуулжээ.
Мороккогийн хамгийн том хөгжмийн наадамд Pharrell Williams, Usher, Placebo, “Maroon 5” зэрэг хамтлаг, дуучид оролцсон байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна