Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөгч “Honey moon” хамтлагийн таван жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн босгон дээрээ тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн “Honey moon” анхны бие даасан цомгоо гаргажээ.
Цомогт pop, country, dance хөгжмийн урсгалуудаар тууривсан 12 дуу багтсан байна. Үүнээс сонсогчдын хүртээл болсон “I Love Ma Luv”, “Хар дарсан зүүд”, “Dr.Love”, “I just wanna party”, “Хүндэт аав ээждээ” зэрэг олон хит дуу багтсан аж.
“Honey moon” цомгийн дуунууд нь хайр дурлал, хүсэл тэмүүлэл, залуусын гэх тодотголыг агуулсан сэдвийг чухалчилсан гэдгээгээ бусад цомгоос онцлог гэнэ.
Тэдний хувьд ямар нэг ч продюссер, ивээн тэтгэгчгүйгээр өөрсдөө бүгдийг амжуулдаг аж. Энэ цомгоо ч мөн өөрсдийн чадвар, мэдлэг, мэдрэмж, сэтгэл, зүтгэл хөрөнгөөр бүтээсэн гэдгийг хамтлагийнхан онцолж байлаа.
Харин өнөөдөр тэд сэтгүүлчдэдтэй уулзалт хийж, “Honey moon” танилцууллаа. Хэвлэлийн хуралд “Honey moon” хамтлагийнхан болон хөгжмийн продюсер Ганг, Аранза, Оки нар оролцлоо.
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна