Энэ хөөрхөн бүсгүй бол Монголд хамгийн анх Альтернатив рок, поп урсгалыг оруулж ирсэн эмэгтэй дуучин Отгоо. Түүний жинхэнэ нэрийг Х.Отгончимэг гэдэг.
Онигор нүд, өвөрмөц хоолой, содон хувцаслалтаараа онцгойрон багаасаа олны танил болсон. Тэрбээр “Цаанаасаа л нэг зожигдуу хүн. Дотны хэдэн найз нартайгаа илүү дотно байж чаддаг. Харин танихгүй хүнтэй бол тийм ч их ойр байж чаддаггүй” хэмээн тодорхойлж байсан удаатай. "17 нас" ток шоунд оролцож байх үеэрээ хоёрдугаар ангид байхдаа анхын шүлгээ бичиж байсан тухайгаа хуучилсан.
Дайны сэдэвтэй Оросын симфони сонсоод, түүндээ зориулан шүлэг бичиж ая оруулж үзэж байжээ. Харин дараа жил нь “Жимсний тухай дуу” зохиож авьяасаа нээж байжээ.
Дөрөвдүгээр ангид орсон жилээ сургуулийнхаа 50 жилийн ойн тоглолтод оролцож, “Сайхан хангайн буга” дууг Соёлын төв өргөөний тайзнаас дуулжээ. Энэ бол түүний хувьд анхны том тайз өдгөө тэрбээр гурван хүүхдийн ээж, халамжит гэрийн эзэгтэй болсон хэдий ч урлагаа орхилгүй уран бүтээлээ туурвисаар.
Саяхан олон улсын хүүхдийн баяр тохиосон өөрийн цахим хуудаснаа хүүхэд үеийнхээ зургийг нийтэлж олонд сонирхуулсан юм. Хөөрхөн бор охин байжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа