Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд Азийн төлөөлөл болж байсан БНХАУ-ын Ли На бэртлийн улмаас их спортоо өнгөрсөн онд орхиж байсан билээ. 2011 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, “Их дуулга”-д түрүүлсэн анхны Ази теннисчин болж байсан тэрээр дэлхийн чансааны хоёр хүртэл бичигдэж байсан юм. Мөн 2014 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, хоёр дахь "Их дуулга"-ын цомоо хүртэж, зодог тайлсан түүхтэй.
Харин нэрт теннисчин өнөөдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр охинтой болжээ. Түүний нөхрийг Деннис гэдэг бөгөөд тэрээр "Деннис бид хоёр бяцхан Алисаг танилцуулж байна. Бид үнэхээр аз жаргалтай байна." гэж олон сая шүтэн бүшрэгчидтэйгээ нүүр хуудсаараа мэндчиллээ.
2014 онд Францын Парис хотноо “Ролан Гаррос”-т түрүүлж, “Их дуулга”-ын цом хүртэн анхны Хятад теннисчин болж, түүхэнд нэрээ мөнхөлж байсан тэрээр тухайн үед шүтэн бишрэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоож байсан юм. Ли На энэ жил 33 настай.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна