Аварга нутгийнхаа хүүхдүүдийг баярлуулав


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын төрсөн өдөр өчигдөр тохиосон билээ. 1984 оны энэ өдөр тэрбээр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон мэндэлсэн юм.

 

Энэ жилийн хувьд олимпийн аварга маань төрсөн өдрөө төрсөн нутаг Булган аймагтаа өнгөрүүлж, өөрийн байгуулсан “Түвшин” сангийнхаа шугамаар нутгийнхаа хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож, нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулжээ.