2014 оны Викториас Секрет дотуур хувцасны загварын супер шоу Их Британий нийслэл Лондон хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдсан. Харин энэ онд 20 жилтэйгээ золгож байгаа супер шоуг компаний удирдлагууд АНУ Нью Йорк хотноо товлож сахиусан тэнгэрүүдийг тэнд чуулуулах гэж байна.
Энэ оны наадамд шинээр гэрээ байгуулан орж ирж байгаа залуу арван моделиуд болох Кэйт Григорева, Тэйлор Хилл, Элса Хоск, Марта Хант, Жак Жагасиак, Стелла Масквелл, Лайс Ребейро, Сара Сампайо, Ромее Стрижд, Жасмин Түүкс нар алхана. Тэдэн дээр Викториас Секрес бүү хэл дэлхийн хэмжээний супер моделиуд болох Доутзен Кросс, Миранда Кирр, Эрин Хитертон, Карли Клосс нар нэмэгдэнэ.
Сахиусан тэнгэрүүд энэ оны эхээр өөрсдийн нэг, дэлхийн хамгийн өндөр орлоготой чансаа өндөртэй супер модель Бразилийн Жизель Бюндхенийг тайзнаас нь үдсэн. Тэрээр хувцас загварын салбарт 20 жил од болон гялалзсан юм. Энэ оны шоуны тансаг зэрэглэлийн дотуур хувцсыг хэн өмсөх нь хараахан тодорхой бус байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар компани энэ онд тансаг зэрэглэлийн дотуур хувцасны ажилд Сваровксий эсвэл Чопард компаниудын аль нэгэнтэй нь хамтрах магадлалтай байгаа гэнэ.
10 гаруй жилийн хугацаанд гоо үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүд Лос Анжелес, Канн, Майами, болон Нью Йорк орчмын хэд хэдэн томоохон газруудад зохион байгуулагдаж байсан юм. Харин сахиусан тэнгэрүүдийн хамгийн анхны чуулган 1995 онд Нью Йорк хотноо олны хүртээл болж байсан.
Ингээд гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрүүд 20 жилийн дараа төрөлх Нью Йорк хотдоо дахин чуулах гэж байна.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ