Ройтерс агентлаг 5 сарын 11-нд шувуу ханиадын тархалт нилээд хүчтэй болоод байна гэж мэдээлсэн байна. АНУ-ын баруун хэсгээр шувууны ханиад тархаад байсан бөгөөд энэ шувууны ханиадны H5N8 вирус нь зүүн эргийн Индиана мужийн шувууны аж ахуйд илэрсэнээр нийтдээ 15 муж улсад гараад байгааг нэгдсэн улсын хөдөө аж ахуйн газраас мэдэгдээд байна.
Үүнд зүүн эргээр тархаад байгаад тахианы аж ахуйн фермерүүд болон хөрөнгө оруулагчидын санаа зовоосон асуудал болоод байна. Төвийн бүсийн баруун хэсгийн шувууны аж ахуйд H5N2 вирусаар 30 сая тахиа болон цацагт хяруул шувуу үхсэн гэсэн тоон мэдээлэл байна.
Баруун эрэгт шувуу ханиадны эх үүсвэр номхон далайн нүүдлийн шувуудаас ирсэн гэдгийг батлаад байгаа бөгөөд H5N8 вирус зүүн эрэгт хэрхэн хүрсэнийг одоогоор нарийн тогтоож амжаагүй байна. Нэгдсэн улсын хөдөө аж ахуйн газрын амьтан ургамлын эрүүл мэндийн хяналтын мэргэжилтэн Жоулли Хайден “ Өвчиний тархалтыг судлаж байгаа бөгөөд усны шувуудаар дамжин зүүн эрэгт очсон байж магадгүй гэж таамаглаж байна” гэж хэлсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна