“Танхай эмээ”-ийн танхай жиргээ: MCS Ж.Оджаргал VS Х.Баттулга


Цахим ертөнцөд танхай үг хэллэг, эвлүүлсэн хошин зургаараа танил болсон “Танхай эмээ” хэмээх хаягийг сонсоогүй монгол жиргээч байхгүй гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас авахуулаад сайд дарга нарыг “Матарлах” хобби нь түүнийг ТЕГ-аас сануулга авахад ч хүргэж байсан.

 

Бас  оны онцлох жиргээчээр онцгойлон тодруулж байв. Энэ үйл явдал түүнийг хэн бэ гэдгийг цөөн хэдэн хүмүүст мэдэх боломжийг олгосон ч нийтэд ил болоогүй юм. Нууц нэр ашиглан бусдыг доромжилсон хэмээн сануулга авсныхаа дараа тэрбээр нэг хэсэгтээ жиргээчдийн ертөнцийг  орхиж дахин жиргэхгүй гэдгээ мэдэгдэж байв. Харин төд удалгүй Танхай эмээ эргэн ирж урьдын адил матарлах ажлаа үргэлжлүүлж байна.

 

Гэхдээ хоёулаа болж эргэж иржээ. Үүгээр зогсохгүй тэд Монголын толгой гэгдэх хоёр том компанийг өөр, өөрсдийн зүгээс өмгөөлж, хамгаалан твиттерт алалцаж байна.  Тодруулбал, өнөөдөр “Танхай эмээ” нэрээр жиргэж буй хоёр жиргээчийн нэг нь “МСS” групп, Ж.Оджаргал, нөгөөх нь “Женко” групп, Х.Баттулгыг өмгөөлөн твиттерийн ертөнцөд олны анхаарлыг татаж байна.  Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал УИХ дээр гацах үеэс эхлэн эзлээ өмөөрөн бүр ч ширүүхэн жиргэх болсон тэдний нэгийг нь 47.800 хүн дагадаг бол нөгөөхийг нь 24.400 хүн дагадаг аж. Ингээд Ж.Оджаргал, Х.Баттулга нарын “Танхай эмээ” нар хэрхэн хоорондоо “зодолдсон”-ыг 24VS24 онцолж байна.

 

Энэ "Танхай эмээ" твиттерт 47.800 дагагчтай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
2 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна