Филипп Киркоров сэтгүүлчдийг хотоос зайдуу гэртээ урьж, ахуй амьдралаа танилцуулжээ.
Түүний байшинд гэр бүлийнхнээс нь гадна хамаатнууд нь амьдардаг аж. Киркоровын байшин гурван давхар бөгөөд тавтай тухтай амьдрах бүх нөхцөл бүрджээ.
Тэнд амьдарч байгаа Киркоровын авга ах,эгч, хоёр хүүхэд дээд зэргийн тансаг амьдарч байгааг сэтгүүлчид онцолжээ. Гадна талбай тохилог гэдэг янзтай. Спортын талбай бүхий парк, хүүхдийн тоглоомын талбай гээд дутуу юм тэнд үгүй.
Дуучин өөрийнхөө өрөөг танилцуулах үед сэтгүүлчид орныхоо толгой дээр Алла Пугачевагийн хөргийг залсны учрыг асуухад “Тэр бол миний урлагийн бурхан тэнгэр” гэжээ.
Түүнээс гадна Киркоровын гурван настай охин Алла-Виктория сэтгүүлчдэд нэгэн нууцыг дэлгэсэн байна. Хүүхдүүдийнх нь тээгч эх тэдэнтэй хамт амьдардаг аж.
Нэр нь Наташа гэдгийг ч охин шулганан ярьжээ. Киркоровын хэдэн жил олноос нууцалж явсан үнэнийг ийнхүү охин нь ил болгосон байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна