Өнгөрсөн хавар Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал, Эван МакГрегор нар Зайсангийн “Жарден” хороололд байр худалдаж авсан тухай хэвлэлээр мэдээлсэн.
Нэрт жүжигчид уг мэдээллийг үнэн,худал гэж тайлбар хийгээгүйг бодвол байртай болсон нь үнэн аж. Сураг сонсвол,Сигал шинэ байраа үзээд явсан гэнэ. “Оддын дайн” кинонд тоглож,дэлхийд танигдсан Эван МакГрегор нь 2006 онд ядуу зүдүү амьдралтай айлаас дөрвөн настай Б.Жамъяанцэцэг охиныг өргөж авсан нь Холливудад багагүй шуугиан дэгдээж байсан түүхтэй.
Харин Стивен Сигал бол Монгол Улсын хүргэн. Б.Эрдэнэтуяа гэдэг бүсгүйтэй гэрлээд 10-аад жил болж байгаа түүнийг “Монголын 100 эрхэм” нэвтрүүлгийнхэн урьж. Монголын талаар ямар бодолтойг нь яриулсан.
Тэрээр 2001 онд Монголд анх ирж "Чингис хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа" хэмээн монголчуудыг гайхшруулсан боловч тэр кино нь одоо хэр сураггүй байгаа.
Харин тухайн үед эхнэр Б.Эрдэнэтуяатайгаа танилцаад дагуулаад буцсан. Түүний ойроос жиргэсэн “болжмор”-ын ярьснаар, ирэх зун Монголд ирж манай киночидтой хамтран уран бүтээл хийх ч юм уу, зураг авах бололтой.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна