Таван хүүтэй Уянга хатагтай

Цэл залуухан банкирийн бүхэл бүтэн банк босгож, бизнес санхүүгийн адармаатай замд цахиур хагалсан амжилтын цаана олонд модель гэж алдаршсан залуу хатагтай Г.Уянга нууцгайхан оршсоор ирсэн. Дөрвөн хүүтэй өнөр бүлийн эзэн хаа ч явсан хараа булаам үзэсгэлэнт гэргийгээрээ гоёх дуртай. Тэрээр 2001 онд “Улаанбаатарын мисс” тэмцээнд орж байсан бөгөөд “Баясгалант сайхан мисс” гэдэг өргөмжлөлтэй.
Хөтлөгч Анужин

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ үзэгч олны танил болсон хүн бол хөтлөгч П.Анужин. Яруу найрагч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн дэмжлэг, баян чинээлэг нөхрийнхөө хөрөнгө оруулалтаар тун богино хугацаанд олны танил болсон тураах төвийн багш бүсгүй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улс төрчдийг алмайруулаад байна. МАН-ын Бага хурлын I хуралдаанаар Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг шинээр сонгосон бөгөөд өмнө нь намын албан тушаал хашиж байгаагүй залуусыг олноор сонгосны дотор П.Анужин багтсан байна. Тэрбээр өмнө нь МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байснаас өөр намын албан тушаалтны туршлагагүй бөгөөд намын шинэ дарга М.Энхболд түүнийг “Монгол фильм” ХХК-ийн захирал хэмээн танилцуулсан байх юм. Тураах төвийн багш байсан энэ хатагтай нэг л өдөр компанийн захирал болж, бас улс төрд хөл тавиад байгаа. Түүний нөхөр “Лайв Энержи Групп”-ын Ерөнхий захирлаар нь Амалхааны Эрдэнэбат хэмээх чинээлэг эр байдаг ч луйвартай холбоотой асуудалд багагүй өртдөг.
Э.Туул

Удам судар, угшил гарлаараа, үг, үйлдлээрээ энэ цагийн эрхэмсэг бүсгүйчүүдийг өнгөлж яваа нэгэн бол "Ажигана групп" ХХК-ийн захирал Э.Туул юм. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын томоохон төслүүдийг өөрөө санаачлан хэрэгжүүлж Монголдоо махны чиглэлийн тахиа үржүүлж, Налайхад үйлдвэрийн томоохон барилга барьж байгаа гэнэ. Өмнө нь Баянзүрх дүүрэгт орших PALAZZO хэмээх чамин нэртэй, өвөрмөц архитектуртай орон сууц, оффисын цогцолборыг босгосон бүсгүй барилгын салбарт гаршиж ч байгаа.
Мисс Уянгалянхуа

“Макс” группын захирал Д.Ганбаатарын үзэсгэлэнт гэргий, Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Д.Уянгалянхуа хотын төв байрлах хоёр ч том дэлгүүр, буудлыг хариуцаж, хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Гурван хүүхэд төрүүлсэн гэхэд гоолиг сайхан, залуу хэвээрээ байгаа мисс Уянгалянхуа хөрөнгө мөнгөний хувьд нөрөөсөө хараат биш. Гэхдээ түүнийг бусдын анхаарлыг татах, ярилцлага өгөх зэргийг нөхөр нь хориглодог гэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа