“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр төрийн албан хаагчид эсэргүүцэл үзүүлсэн хэргээр шүүгдэх талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Шүүх хурал хаалттай үргэлжилсэн хуралдаанаар Ш.Батбаярт 1.6 жил хорих ял оноолоо. Түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оноожээ.
Өөрөөр хэлбэл, түүнийг төрийн албан хаагч үүргээ биелүүлж явахад биед нь халдсан хэргээр ийнхүү ял оноосон юм. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн шударга зүйл алга, давж заалдана гэж байв.
Уг хэргийн хохирогч хошууч Пүрэвдорж нь өөрийн гомдолгүй гэсэн гарын үсэг бүхий өрөгдөлийг ирүүлсэн боловч ийнхүү хорих ял оноожээ. Монгол улсын шүүх байгууллага иргэдэд тэгш эрхтэй үйлчилж байгаа эсэх нь эргэлзээтэй.
"Ice top" хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, М.Бадрал нарын хамт энэ сарын 14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд энэ сарын 20-нд болох байсан боловч хойшилсон юм.
Анхан шатны шүүхээс Д.Манлайжаргал мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр 3.6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл сонсов. Ингэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нь нэгтгэжээ.
Харин М.Бадрал гурван сар, нэг хоног баривчлах ялаар шийтгүүлсэн юм.
Эх сурвалж: Paparatsi.mn
Э.Болорбаяр
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ