Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулагдаж, нийслэлийн МАН-ын хорооны дарга, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлэх болсноо хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ.
Одоогоор Нийслэлийн НАМЗХ-ны даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч нэрээр 42 настай Г.Баярхүү хашиж байгаа бөгөөд найман жилийн турш чуулганаа нэг ч удаа хуралдуулаагүй тус холбоог шинэчлэх цаг нь болсон гэж залуу үеийн төлөөллүүд нь үзэж байгаа аж.
Тэдний мэдэгдэж буйгаар ирэх сарын 18-20-ны өдрүүдэд нийт 400 гаруй гишүүдийг хамран зохион байгуулагдах Их хурал хаяанд ирчихээд байхад Нийслэлийн есөн дүүргээс мандатын эрхтэйгээр тус хуралд оролцох гишүүдийн олонх нь 40 наснаас дээш үеийнхэн байгаа юм.
Энэ нь НАМЗХ-ны гишүүнчлэлийн насны дээд хязгаар 35 байна гэсэн үндсэн дүрмийн заалтыг зөрчиж байгаа бөгөөд хуралд залуусын төлөөлөл оролцож чадахгүйгээс үүдэн тэдний эрх зөрчигдөж, ахин дэвших, залуусын төлөөлөл болон хөгжих боломжуудыг хааж байна гэж үзэж байгаагаа мэдээллийн үеэр онцолсон юм.

Тиймээс Хан-Уул, Баянзүрх, Багахангай тэргүүтэй нийслэлийн зургаан дүүргийн холбоод, бага хурлын гишүүд нэгдэж Нийслэлийн НАМЗХ-г шинэчлэх түр хороо байгуулан, ирэх сарын 4-ний өдрийн дотор хурлаа хийж, залуу үедээ боломж олгохтой холбоотой шинэчлэлүүдийг хийх шаардлагыг удирдах албан тушаалтнууддаа хүргэхээр шийдсэн байна.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ