Усан оргилуур барих нэрээр зөвшөөрөл авсан талбайдаа оффис үйлчилгээний зориулалттай олон давхар барилга зөвшөөрөлгүй барьж, барилгын явцад нь төмөр унаж доогуур нь явсан эрдэнэт хүний аминд хүрсэн Тэнгис кино театрын өмнөх ЭКО-ийн барилгын асуудал хэрхэх нь ойлгомжгүй байсаар ойлгомжгүй байсаар 3 жилийн нүүрийг үзлээ. Тухайн үед уг барилгыг хотын удирдлагууд буулгана гэж олон нийтэд мэдэгдэж байсанч буулгалгүй байсаар гурван хавар өнгөрлөө.
Уг барилга нь Эко констракны захирал С.Нямдаваагийн эзэмшил гэдэг. Чанаргүй барилга барьдаг гэдгээрээ алдартай “Эко констрашн” компанийн захирал С.Нямдаваа нь МАН-ын дарга М.Энхболдын “гарын хүн” гэж яригддаг. Ямартай ч 3 жилийн өмнө зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас болж хүний амь эрсдэхэд дээрх барилгыг буулгах тухай тогтоол шийдвэр нь гарсныг зарлаж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энэ хооронд хотын төвийн сүрийг дарсан дутуу баригдсан “балгас” байсаар л байна.
Нэгэнт буулгах шийдвэр тогтоол нь гарсан атал эл барилгыг өнөөдөр хүртэл буулгахгүй байгаагийн цаад шалтгаан юу байна вэ?
Холбогдох байгууллагын ажилтнууд Тэнгис кино театрын өмнөх барилгыг нэн даруй буулгаж, түүний оронд анх төлөвлөгдсөн хотын өнгө үзэмжинд чимэг нэмэх, иргэдийн амралт зугаалах орныг нэмэгдүүлэх усан оргилуурыг барихыг иргэд шаардаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.ugluu.mn
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ