2015 онд судлаачдын нэрлэсэн онцлох амьтан, ургамал

Admin
Өчигдөр 11 цаг 07 минут

Төрөл зүйл судлаач Карл Линнесийн мэндэлсэн өдрийг угтаж Олон улсын төрөл зүйл судлалын институтээс өнгөрсөн онд олж илрүүлсэн 18,000 орчим шинэ амьтдаас онцлох 10 амьтныг дурьдсан байна. 

 

Цагаан толбот үлээгч загас (Torquigener albomoaculosus)

 

Энэ загаснууд нь нөхөн үржилд орохын тулд эрэгчингүүд нь элсэн дотор нарийн төвөгтэй үүр засч эмэгчинг ирэхийг хүлээдэг юм байна. Уг зурагт эрэгчин загас эмэгчин загасны сонирхолыг татахын тулд эрүү хэсгээс нь хазаж байна.

 

gadaad

 

Үлэг гүрвэлэн тахиа (Anzu wyliei)

 

Тоть шиг хошуутай, хөндий хотгор яснуудтай. Шувуу  шиг өндөг нь хагарах хүртэл дарж суудаг эртний төрлийн амьтан юм Мөн зогсоогоороо 1,5м өндөр, далавчныхаа урд хэсгээрээ сарвуутай, өндөр нарийхан залаатай, гүрвэлтэй адил төрлийн сүүлтэй учир эрдэмтэд энэ төрөл амьтдыг Месопотамийн домгоос сэдэвлэсэн чөтгөрийн нэр болох “Anzu” гэж нэрлэжээ.

 

gadaad

 

Шүрэн ургамал (Balanophora coralliformis)

 

Энэ ургамлыг харахад далайн гүнд, ёроолд байдаг юм шиг харагдаж магадгүй үнэндээ энэ ургамал 1465-1735 метрийн өндөрт уулан дээр ургадаг юм байна. Энэ ургамал нь шимэгч төрлийнх юм. Олзныхоо бүх шим тэжээлийг нь сорчихдог учир ногоон ургамлууд шиг хлорофилл ялгаруулж, фотосинтезийн урвал явагддаггүй аж.

 

gadaad

 

X-phylla (Dendrogramma enigmatica)

 

Энэ мөөг шиг харагдах зүйл бол олон эст амьтан юм. Далайн 1000 метрийн гүнд амьдардаг бөгөөд далайн залхагтай нэгэн төрөл байж болох юм гэжээ. Олон шинж чанараараа залхагаас өөр учир энэ амьтныг нэгэн өөр төрөл байж болох юм гэжээ. 

 

gadaad

 

Алхдаг саваа(Phryganistria tamdaoensis)

 

22,8 см урттай энэхүү саваа шиг зүйл нь шавьж юм. Маш гайхалтай өнгөлөн далдлалттай бөгөөд тэр болгон олж харагддаггүй гэжээ. Ийм төрлийн шавьжнуудаас хамгийн урт нь 56,7 см байдаг аж.

 

gadaad

 

Соёот мэлхий (Limnonectes larvaepartus)

 

Гадна талдаа мэдэгдэхүйц бэлэг эрхтэн байдаггүй учир, эдгээр төрлийн мэлхийний эрэгчингүүд хэрхэн үрждэг болохыг тогтоогоогүй байна. Дотроо түрсээ хадгалдаг цөөн хэдэн мэлхийн төрлүүдээс энэ мэлхийнүүд онцгой юм. Учир нь түрс, эсвэл өндөг шахахын оронд энэ төрлийн мэлхийнүүд бүрэн боловсорсон шанаган хорхой гаргадаг байна. 

 

gadaad

 

Хар хэдгэнэ (Deuteragenia ossarium)

 

Энэ төрлийнхөн нь үхсэн амьтадаар хаалт хийж аюулаас хамгаалдаг байна. Тэд үхсэн аалзнуудыг үүрнийхээ нүх болгонд нь хийж, дараа нь шороогоор хааж бөглөдөг. Ингээд зогсохгүй үхсэн шоргоолж болон бусад шавьжаар үүрээ хаадаг аж. 

 

gadaad

 

Крисмасын салбатан (Tillandsia religiosa)

 

12 сараас 3 сарын хооронд цэцэглэдэг бөгөөд Крисмасын баяраар Мексикийн иргэд энэ цэцгийг байнга хэрэглэдэг байна. Эгц чулуурхаг ууланд ургадаг ногоон, улаан өнгийн ургамал аж.

 

gadaad

 

Далайн нялцгай биетэн (Phyllodesmium acanthorhinum)

 

Энэ төрлийн нялцгай биетэнгүүд нь бусад төрлийн амьтадыг судлахад маш том үүрэг гүйцэтгэдэг.

 

gadaad

 

Мароккогийн аалз (Cebrennus rechenbergi)

 

Аюул тулгарсан үед зугтахаас илүү өөдөөс тэмцэлдэх гэж оролддог. Биеэ хамгаалах чадвар өндөртэй гэдгээрээ онцлог аалз. Элсэн дунд зугтах аргагүй учир ямар ч амьтантай шуудхан тулалдах арга замыг сонгодог байна. 

 

gadaad


Сүүлд нэмэгдсэн мэдээ
2 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна