Ихэнх хүний хувьд 13 хүүхэд төрүүлнэ гэдэг хангалттайгаас ч илүү. Харин Аннегрет Рауникийн хувьд тийм биш ажээ. 65 настай энэ эмэгтэй аль хэдийнэ 13 хүүхэд төрүүлж, долоон ач зээтэй болсон ч дахин хүүхэд төрүүлэхээр шийдсэн юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт дөрвөн ихэр хүүхэд төрүүлснээр одоо 17 хүүхдийн ээж болоод байна. Дөрвөн ихэр 26 долоо хоногтойдоо хорвоод мэндэлсэн бөгөөд одоо инкубаторт бойжиж байгаа аж. Гурван хүү, нэг охинтой болсон Аннегрет Рауник хүүхдүүддээ Нийта, Драйс, Бенс, Фионн гэдэг нэр хайрлажээ.

Тэрбээр одоогоос 10-аад жилийн өмнө бас нэгэн удаа хэвлэлийн баатар болж байжээ. Тэр үед Аннегрет Рауник 55 настайдаа амаржиж байсан нь бас л өндөр насандаа хүүхэд төрүүлсэн тохиолдол болж байсан юм. Тэр жил төрсөн Лейла охин одоо 10 настай болсон бөгөөд дүүтэй болохыг хүссэн учраас ээж нь үр тогтоох аргаар хүүхэдтэй болсон байна. Багш мэргэжилтэй, хүүхдэд туйлаас хайртай энэ эмэгтэй 21 насандаа анхны хүүхдээ төрүүлж байжээ.
Гэхдээ Аннегрет Рауник хамгийн өндөр насандаа хүүхэд төрүүлсэн тохиолдол хараахан биш. Энэтхэгт Ражо Дэви Лохан хэмээх эмэгтэй 70 насандаа хүүхэд төрүүлснээр хамгийн өндөр насандаа жирэмсэлсэн тохиолдол болсон юм. Үр хүүхэдтэй болохыг насаараа хүсч хүлээсний эцэст анагаах ухааны ололтын ачаар хүүхэд төрүүлсэн түүний охин энэ жил долоон нас хүрч байгаа аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна