Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза- 2015” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.Энэ удаагийн наадам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооны тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээрээ энэ удаагийнх онцлогтой болж өгөрсөн юм.
Наадмын өөр нэгэн сонирхол татах зүйл бол улаан хивсний ёслол. Урлаг соёлын алдартнууд, олны танил жүжигчид энэ өдөр хээнцэр дэгжин хувцаслаж, улаан хивсээр алхаж үзэгч олонтойгоо ойроос уулздаг билээ. Тэгвэл жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа холлевудын сайхан бүсгүйчүүдээс дутахааргүй хувцасласан нь олны нүдийг хужирласан юм.
Тодруулбал "Met Gala 2015” дээр Бейонсегийн өмч байсан мөнгөлөг өнгийн даашинзтай тун адил даашинзаар гоёсон байлаа. “Гэгээн Муза- 2015” наадмын улаан хивсний ёслолыг үзсэн олон түүнийг холлевудын бүсгүйчүүдээс ялгараад байх зүйлгүй сайхан харагдаж байгааг магтаад авсан сурагтай.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа