2014 онд Google-ээр хамгийн их хайлт хийгдсэн машин


Машинаа солих гээд л янз бүрийн машин сонирхоод хайгаад л байна уу. Тэгвэл өнгөрсөн онд Google-ээр хамгийн их хайлт хийгдсэн машины тухай сонсоод та гайхах байх. Хүмүүс тансаг машин сонирхохоос гадна энгийн бөгөөд нийтлэг хэрэглээ болох машинуудыг ихээр хайлт хийж сонирхожээ.

 

15. Chevrolet Camaro

2014 оны дебют бол Camaro, Z/28 загварыг сайжруулсан сонгодог загварын машин юм.

 

14. Mercedes-Benz C-Class

Mercedes-Benz бол үеийн үед тансаг зэрэглэлийн машин байсан, одоо ч байна. W205 загвар нь 2014 оны дебют болжээ.

 

13. Jaguar F-Type

Хоёр суудалтай энэхүү спорт машин тансаг зэрэглэлийн машины хайлтаар тэргүүлсэн.

 

12. Miata

2014 оны 9-р сард энэ машины шинэ загварыг танилцуулахад хайлтын эхний хэсэгт шууд орж ирсэн.

 

11. Volkswagen Golf

2013 оны машин хэдий ч 2014 онд хайлтаараа буураагүй л байсан алдартай машин юм.

 

10. Tesla

Tesla хэмээх энэ цахилгаан машиныг онлайнаар хайсаар байгаа хэдий ч саяхан баруунд шатахууны үнэ буухад хайлтын тоо буурах хандлагатай болсон.

 

9. BMW

BMW бол дэлхий дахинаа танигдсан нэр хүндтэй машины тоонд зүй ёсоор орно. Германы машин үйлдвэрлэгчдийн энэхүү машин Google-ийн хайлтаар 9-р байрт оржээ.

 

8. Nissan

Nissan 2020 онд жолоочийн үүргийг багасгах машин үйлдвэрлэхээ зарласнаас хойш энэ компанийн машинуудыг Google-ээр хайх нь эрс нэмэгдсэн.

 

7. Honda

Японы Honda компани машинаас өөр олон зүйлс үйлдвэрлэдэг: мотоцикл, өвс тайрагч гэх мэт тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг тул хайлтын тоо өндөр байжээ.

 

6. Subaru

Байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэдгээрээ Google хайлтын 6-д бичигджээ.

 

5. General Motors

Энэхүү машиныг шинэ загвараас нь болж хайгаагүй. Үнэн хэрэгтээ, хайлтын ихэнх хувь нь уг машины шатах эд ангийн эвдрэлтэй холбоотой. Энэ эд ангийн эвдрэлээс болж хүний амь нас ч яригдаж байжээ.

 

4. Toyota

Дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчид тооцогддог. Дэлхийн хамгийн шилдэг hybrid машин болох Prius-ийг гаргадаг.

 

3. Dodge

Америкийн энэхүү хүчирхэг машин эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байна. Амжилттайгаар дахин танилцуулагдсан Challenger болон Dart нь шинэ үеийн хүчирхэг машин болжээ.

 

2. Jeep

Jeep Wrangler машин нь Америкийн сонгодог машины зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байна.

 

1. Ford

2014 он бол Форд машин Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн шилдгийн шилдэг гэдгээ нотолж чадсан жил юм. 2014 онд борлуулалтаараа рекорд тогтоосон, Мустангийн борлуулалт 66 хувиар нэмэгджээ. Борлуулалтаараа амжилт тогтоогоод зогсолгүй Google хайлтаар хүртэл тэргүүлжээ.