Дуучин Ану хэдхэн хоногийн өмнө хоёр дахь охиноо төрүүлсэн билээ.
Тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Би төрөөд 7 хоноод ажилдаа ордогоороо орсон. Гэхдээ одоогоор чихээ бөглөчихөөд л явж байна.
Буурлууд, ээж аавууд төрсний дараа гам сайн барих хэрэгтэй, хоол ундандаа анхаарах хэрэгтэй, хий гэдэг зүйл бий гэдэг. Тэднийхээ зөвлөгөөг хүлээж авч байгаа хэдий ч ажилдаа хурдан орох шаардлагатай байгаа учраас бэгнээд явахаасаа илүү хоол ундандаа анхаараад, сэтгэл санаагаа идэвхжүүлээд, зоригжуулаад явж байна. Хажуугаар нь гам аль болох барихыг хичээдэг.
Залуу байгаа болохоор мэдэгдэхгүй байгаа ч олон жилийн дараа сөрөг үр дагавар гарах вий гэдгээ сэрэмжилж байгаа. Гэхдээ эмэгтэй хүн, эх байна гэдэг их утга учрыг агуулдаг.
Эх хүн өөрөө сэтгэлээрээ их зүйл дуудаж байдаг гэнэ лээ. Тэгэхээр би аль болох сөрөг зүйлийг бодохгүй байхыг хичээдэг. Жирэмсэн байх үед хүндрэл ч юмуу хэцүү зүйл гараагүй. Тэр нь миний сэтгэлзүйтэй холбоотой байх. Тиймдээ ч төрөн төрөлтөө ажилтай байсан. Төрөхийнхөө урд орой нь 11 цаг хүртэл ажиллаж байгаад эмнэлэг дээрээ ирж хэвтээд маргааш өглөө нь төрсөн дөө.
Тэгэхээр өөрийгөө идэвхжүүлээд, зоригжуулаад байхаар бие организмд ч гэсэн нөлөөлдөг юм шиг ээ. Ажилдаа хурдан орсон нь үүнтэй холбоотой хэмээн ярьжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна