UBS телевизийн зорилтот төслийн хүрээнд хийгдсэн цаатан иргэдийн аж амьдрал, залуусын хүсэл тэмүүлэл хайр сэтгэлийн тухай өгүүлэх Содура уран сайхны кино дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн олны анхаарлыг татаж байгаа билээ.
Мэргэжлийн чадварлаг баг хамт олон ажиллаж, нутгийн иргэдийг оролцуулсан цаатан иргэдийн ахуй амьдралыг илүү тод томруун харуулсан уг бүтээл олон улсын кино наадамд өрсөлдөхөөр болжээ.
Тус телевизийн хамт олон энэхүү бүтээл олон улсад гарснаар цаатан ахуй амьдрал, онгон дагшин байгалийг үзэж сонирхох гэсэн хүмүүс Монгол Улс руу олноор ирнэ гэж тооцоолж олон улсад гаргахаар болсон байна.
Мөн Тэнгис, Өргөө 1, 2, Соёмбо, Хүннү Малл кино театруудад зургадугаар сарын 1 хүртэл гаргаад буулгах аж. Үргэлжлүүлэн 21 аймгийн кино театруудад гарч эхлэх юм байна. Одоогоор тус кино Төв, Өмнөговь аймгуудад гарч эхлээд байгаа аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна