2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 351 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 285 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Өчигдөр автобусны жолооч нар явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг ХХААЯ-ны урд замд Эрдэм транс ХХК-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч Н нь явган зорчигч 61 настай эмэгтэй С-ийг, мөн СХД-ийн нутаг Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Эрдэм транс ХХК-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 58 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Товчооны замд Киа Пронтер маркийн авто машины жолооч М нь гэрлийн шон мөргөж зорчигч 3 хүн гэмтсэн байна. Эдгээр хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохын анхааруулж байна.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ