Монголын кино урлагт дахин нэг шинэ бүтээл төрсөн нь адал явдлаар дүүрэн "Хар сувдны нууц" билээ. Бүх насныханд зориулсан "Хар сувдны нууц"-ыг Уужим фильм, F Студио, MIM Филмд бүтээсэн юм.
Адал явдалт, инээдмийн киноны найруулагчаар Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.
Тус кино энэ сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Кино багийхан үзэгчиддээ нэгэн бэлгийг барихаар болсон бөгөөд "Хар сувдны нууц" киноны билетыг худалдан авахад сугалаа дагалдан ирэх бөгөөд тэрхүү сугалааг бөглөснөөр Iphone 6-ийн азтан болох боломжтой болох юм. Ингээд уншигчид та бүхнийг адал явдал, инээдмээр дүүрэн "Хар сувдны нууц" киногоо үзэж, сугалаагаа бөглөөд азтан болохыг уриалж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна