Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт А.Долгор саяхан болсон нэгэн арга хэмжээнд бага хүүгийн хамт ирэхдээ бидний папараци дуранд өртлөө. Үзэсгэлэнтэй, авьяаслаг, Монгол бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсон тэрээр өөрийн бага хүүгээ аливаа арга хэмжээ, баярт байнга дагуулан явдаг, дуучны “амины” хүү нь юм. Түүний хүүг Б.Мөнхманлай гэдэг бөгөөд хамгийн бага хүү нь. Тэрээр өндөр боловсролтой,хувийн бизнес эрхэлдэг, хөгжмийн өндөр мэдрэмж, авьяастайгаас гадна Хөгжим Бүжгийн Коллежийн төгөлдөр хуурийн ангийг дүүргэжээ. Продюссерийн чиглэлээр АНУ-ын Нью-Йорк хотноо суралцах болсон тэрээр аав, ээжийн удмыг залгаж, генийг гайхуулах урлагийн шилдэг боловсон хүчин болох нь гарцаагүй юм. Ээжтэйгээ тун чиг адилхан тэрээр бусад олны танилуудын хүүхдүүдийн адил өөрийгөө “PR”-ддаггүй даруухан нэгэн билээ. Түүний аав нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Билэгжаргал гэдгийг та бүхэн мэднэ. Ардын жүжигчин ээж, Төрийн соёрхолт аавтай түүнд хөгжмийн болоод, урлагийн хангалттай “суурь” байгаа нь ойлгомжтой.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ