УИХ-ын даргын ухаанд ухна ишиг үхсэн үү?


УИХ-ын дарга З.Энхболд ETV-д ярилцлага өгөхдөө 20  жилийн дараа авах 2500 төгрөг монголчуудад хэрэггүй хэмээн ярилцлага өгсөн. Үүний хариуг  Тавантолгойн төслийн удирлдагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан фээсбүүк хуудсаараа  өгсөн байна. Тэрбээр "Ухаанд нь ухна ишиг үхэв. ТТ төсөл 30 жилд сайндаа 900 сая тонн нүүрс олборлохоор байгаа.

 

Дэд бүтэцгүй, төмөр замгүй, цахилгаангүй газарт эхний хөрөнгө оруулалт асар ихээр шаардаж буй тул төр, хувийн хэвшлийн түншлэл бас дээр нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна доо. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн "татварын нүдээр" харж болохгүй шүү гэтэл сүүлдээ "үхмэл хувьцааны" нүдээр тайлбарлана гэх. Ардын маань үг л энэ үйлдэлд хариу болог. ТТ төсөл өрнөөс салах, ашиг, орлого авчирах, 500-600 дотоодын компанийг ажилтай байлгах, 10 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах төсөл юмсан. Эрүүл ухаан хэзээ эргэж ирэхийг хүлээх л үлдлээ" гэж бичжээ.

 

Ийнхүү Тавантолгойг тойрсон хэрүүл саарал ордонд үргэжилсээр. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эдийн засагт ингэж том чөдөр болно гэж Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа төсөөлөө ч үгүй явсан биз.