Cошиал сувгаар тээшинд нь хүүхдийн цогцос байсан машиныг цагдаа нар саатуулсан гэх мэдээлэл тарсан юм. Бид энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад “Машины тээшинд цогцос байсан нь үнэн. Гэхдээ хүүхдийнх биш, 27 настай эмэгтэй хүний цогцос байсан” гэх хариулт өгсөн талаар өчигдөр мэдээлсэн. Тодруулбал өнгөрсөн мягмар гаригт 16:20 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна "Тоёото приус" маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан бөгөөд цогцос нь уг машины тээшинд байжээ. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Тухайн үед “Хөрс” төвийн орчимд байсан эх сурвалж хэлэхдээ “Тэнд маш олон цагдаа ирсэн байсан. Юу болсныг сонирхон очиход нэлээд цус асгарсан харагдсан. Тэр эмэгтэй нас бараад тийм ч удаагүй байсан байх. "Машин доор асгарсан цусыг хараад иргэн цагдаад дуудлага өгсөн юм шиг байна билээ” хэмээсэн юм.
Энэхүү хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь мөн л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй юм байна. Учир нь хэрэгт сэжиглэгдсэн Г нь амиа алдсан Б гэх эмэгтэйн нөхөр байсан талаар баттай эх сурвалж мэдээлсэн. Мөн тэд нэг хүүтэй байсан гэх мэдээлэл байгаа юм. Амиа алдсан бүсгүйг машины тээшээс олох үед түүний хүзүү болон гарын бугуй хэсэгт боолгосон ором байжээ. Тэгэхээр сэжигтэн залуу эхнэрээ боож хөнөөчихөөд нуун далдлахаар машиныхаа тээшинд ачаад явж байсан нь энэ бололтой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна