Болливудын супер од Салман Хан 2002 оны есдүгээр сард таван хүнийг автомашинаар дайрч, нэгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт үйлджээ. Алдарт жүжигчин Салман Хан осол гарах үед автомашиныг жолоодож яваагүй гэж мэтгэж байсан юм.
Гэвч Энэтхэгийн шүүх Салман Хан согтуугаар жолоо барьж, таван хүнийг дайрсан гэдгийг тогтоожээ. Ийнхүү түүнийг хүн амины хэрэгт буруутгаж байна. Энэтхэгийн хуулийн дагуу тэрээр 10 хүртэл жил шоронд хоригдох ял сонсч магадгүй аж. Өдгөө 49 настай Салман Хан Мумбайн талхны газрын өмнө явган хүний зам дээр унтаж байсан хүмүүсийг спорт автомашинаараа дайрсан аж.
Салман Хан Болливудын 80 гаруй кинонд тоглосон алдартай жүжигчин юм.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ