Сошиал ертөнцөд нэгэн жиргээ олны анхаарлыг татаж байна. АНУ-ын Элчин сайд гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж хэлсэн үгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан твиттер хуудсаараа дамжуулав. Элчин сайд өөрийн улсын хөрөнгө оруулагчдадаа хандан зүрх муутай юм уу мэдээлэл муутай хүн Монголд ирээд хөрөнгө оруулах хэрэггүй. Ядаж 2016 оныг дуустал ийм хүнд бөгөөд төвөгтэй үе үргэжлэх нь ойлгомжтой байна хэмээн мэдэгдсэн гэж гишүүн жиргэжээ.
Үнэхээр тийм бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголын талаар ийм таагүй ойлголттой сууж байгаагийн хариуцлагыг манай улстөрчид , эх орончид хүлээх ёстой болов уу. Ердөө сарын өмнө “Итгэлцэл” сэдвийн дор Төрийн ордонд хоёр өдөр эдийн засгийн чуулга уулзалт хийж, төр засгийн бүх л томчууд оролцон, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав итгэл тавьсан. Харамсалтай нь, энэ форумын үр дүн эсрэгээрээ гарч байна. Дотооддоо итгэлцэл төрүүлж чадахгүй байгаа Монголын улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчдийн итгэлийг буцааж сэргээнэ гэдэг бараг үлгэр болж байгааг дээрх мэдэгдэл харуулж буй.
Дээр нь “Хан ресурс”-ийн шүүхийн хэрэг, “Дайрин дээр нь давс” гэгчээр гүйцэтгэх захирал нь Монголд ирээд нас барсан явдал, мөн “Саусгоби сэндс”-ийн хэрэг, “Рио-Тинто”-гийн маргаан гээд олон асуудлаас болоод Монголын хүнд унаж, гадныхан ийм ойлголт үлдэж байгаа нь харамсалтай.
Ямар байсан энэ мэдэгдэл үнэн бол гадаадын хөрөнгө оруулалт 2016 он хүртэл сэргэхгүй нь. Арван зургаан оны сонгуулийн дараа ч сэргэнэ гэдэг найдвар ч бага байна. Статистикийн мэдээгээр гадаадын хөрөнгө оруулалт 74 сая долларын хасахтай гарсан бөгөөд гурван жилийн өмнө буюу 2011 онд Монголд ирж ирсэн хөрөнгө оруулалт 4-5 тэрбум ам.доллартай тэнцэж байв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна