“Universe best songs” тэмцээний Гранпри шагналт, 2008 оны оюутан мисс, биохимич мэргэжилтэй дуучин Ч.Цэлмүүн гэх бүсгүй сүүлийн үед олны анхааралд байх болсон.
“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” зэргээр уралдаан тэмцээнд оролцож өвөрмөц хоолойгоороо олны танил болсон тэрбээр Н.Алтанхайрхан гэх залуутай хайрын романс үүсгэн мөн л дуулиан тарьсан хурим хийж байв.
Тэгвэл эхнэрийнхээ клипийг өөрийнхөө мэдлийн 100, 200, infiniti XQ зэрэг машинуудаар чимж гангардаг, инстаграм хуудаснаа өөрийнхөө машин, эзэмшдэг буугаараа гангарсан зургаа оруулан баярхах болсон Н.Алтанхайрхан саяхнаас маяктай тэргээр гангарч байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан сурагтай. 80-50 УНҮ гэсэн улсы дугаартай маяктай машиных нь зургийг анх нэгэн жиргээч авч твиттерт оруулснаар энэ хэний машин бэ гэсэн эрэлд гарсан.
Тэгвэл Б.Батчимэг гэх хүний мэдэлд байдаг энэхүү машиныг Н.Алтанхайрхан унадаг нь батлагдаж Лицензийн төвөөс уг машиныг маяк эзэмших зөвшөөрөлгүй гэдгийг зарлажээ. Ингэснээр хууль бус үйлдэл хийж, хуурамчаар маяк ашигласан Н.Алтанхайрхан төд удахгүй жолоо барих эрхээ хоёр жилээр хасуулж магадгүй болоод байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна