Одоогоос арав гаруйхан хоногийн өмнө Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн Даамын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүүхдүүд Узбекистан улсыг зорих гэж байх үед есөн настай Ч.Дашпунцаг хүүд замын зардалд нэг сая төгрөг дутсан тухай мэдээлэл тарж, сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж гуйж байсан юм.
Харин бяцхан тамирчинд УИХ-ын гишүүн Х.Баттулга нэг сая, Д.Ганбат 200 мянган төгрөгөөр тусалснаар тэр тэмцээндээ явахаар болсон билээ.
Бяцхан тамирчин Ч.Дашпунцаг маань тэмцээндээ амжилттай оролцож, алтан медаль хүртэн Азийн аварга болжээ.
Энэ тухай сэтгүүлч Ч.Дашдэлэг өөрийн фэйсбүүк хуудсандаа “Сайн үйлийн үр гэж энэ ажгуу. Хэдхэн хоногийн өмнө замын зардал нь бүтэхгүй сандаргаж байгаад сайхан сэтгэлт олныхоо дэмжлэгээр тэмцээндээ явж чадсан дүү маань. Үүнээс сайхан мэдээ, үйл явдал гэж юу байх билээ” хэмээн мэдээлэл түгээжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна