-Люкс буудлуудаар орон тэндээсээ мөнгө олдог дэлхийн шилдэг гэмээр ажилтай бүсгүйтэй танилц-
Амралтаа авах өдрөө тоолсоор бид ажилдаа зүтгэсээр л явцгаадаг. Гэтэл үргэлжийн амарч, тэрүүгээрээ мөнгө хөрөнгөө босгоод байдаг хүн байх ажээ.
Өдгөө 29 настай Рианнон Тейлор гэдэг австрали бүсгүй дэлхийн шилдэг буудлуудаар хэсэн тэдний зургийг авч тайлбар бичиж өөрийн Instagram ба хувийн In Bed With Me блогтоо тавьдаг. Энэ ажлаараа тэр муугүй мөнгө олдог ажээ.
Рианнон гэдэг гэрэл зурагчин, сэтгүүлч бүсгүйн шүүмж олны дунд маш алдартай. Буудлууд түүнтэй хамтран ажиллах дуртай. Үйлчлүүлэгчид хэрэгтэй бүгдийг тэр зурагтай сонирхолтойгоор буулгаж чаддаг.
Зөөлөн гоё ор, усан сангийн усны хэм, өгсөн амтлаг хоол гээд л буудлын бүхий л зүйлс бүсгүйн хараанаас нуугдаж чадахгүй. Тэрээр энэ бүх деталийг “амттайхнаар” гэрэл зурагтаа буулгадаг увидастай.
Тэрээр блогчин болохоосоо өмнө зургийн аппараттай нөхөрлөсөн юм. Рианнон долоон жилийн турш гэрэл зурагчин хийжээ. Тэр нь л трэвел аж үйлдвэрийнхэнтэй түүнийг холбожээ.
Рианнон Instagram-даа 15,4 мянган дэмжигчидтэй. Энэ бүгдийг тэрээр олон нийтийн сүлжээний аккаунтдаасаа эхлүүлээд дараа нь In Bed With Me веб-сайтыг нээж шилдэг буудлуудыг хайгчдад туслах болжээ.
Мельбурн хотод амьдардаг энэ бүсгүй буудлын эздийн урилгаар маш олон буудлаар ороод амжжээ. Мөн тэрээр жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниас захиалга аван хамтардаг. Тэдний барааг өөрийн Instagram-аар сурталчилж, мэдээж мөнгө авна.
Рианноны гэрэл зургийн дуранд усан сангийн усны гялбаа, өргөн орны хажуугийн дэгжин шөнийн гэрлүүд, оронд авчирсан өглөөний хоол мэтийн гоё, чухал аахар шаахар зүйлс буусан харагдана. Өнөөдөр тэрээр Майамид, маргааш нь Бали аралд...
Ер нь эдгээр зургуудад тайлбар хийх хэрэггүй юм шиг байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа