УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн ганц хүү Э.Золбоо, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хоёр дахь гэргий, “Гандирс”-ын Эрдэнэчулуун хатагтайн охин Мандхай нар 2011 оны зун гэрлэсэн билээ.
Тарж бутарч салаалсан намууд гэгддэг МАХН, МАН-ын нөлөө бүхий хоёр лидер ураг садан барилцсаны дараахан энэ хоёр эрхэм хоёр намаа нэгтгэхээр хичээн зүтгэж байна гэсэн яриа хүмүүсийн дунд хэсэгтээ сонсогдсон. Тэр ч бүү хэл, ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ө.Энхтүвшинг дэвшүүлбэл МАХН-ын зүгээс хүн нэр дэвшүүлэхгүй хэмээн найр тавьж буй талаар ч хальт дуулдаад амжсан юм.
Энэ байдлаас дүгнэхэд, худ ургуудын хувьд бол хоорондын асуудал онц, ОК бололтой. Харин тэдний үр хүүхдүүд хоорондоо ямархуу харьцаатай юм бол оо...
Энэ оны дүн өвлөөр лав эдгээр хосууд халуун дулаан оронд тансаглаж байна гэсэн зурагтай мэдээ цацагдаж байсныг санаж байна. “...Дээр дооргүй мөнгөний эрэлд хатаж, өвөр хоорондоо өрийн сүлжээнд орсон нийгмийн дунд, доод давхаргынхан өвлийн хүйтэн жаварт хацар юугаа хайруулан байж атга будаа, чимх давсны төлөө чөмгөө дундартал зүтгэж байхад цаана чинь түрийвч зузаан, түнтгэр баячуудын хүүхдүүд нэмэх хэмийн дулаан ээсэн тансаг арал дээр бикини юу өмссөн шиг тарвалзаж явна...” хэмээн дунд давхаргынхан атаархлын өнгө аястай үг чулуудацгааж байсан.
Энийг харахад бол, ихээхэн жаргалтай хосууд юм гэхээр. Гэтэл “баян хүнийг ч балаг тойрдоггүйн” үлгэрээр, жентлмен гэгдэх Э.Золбоо эхнэрээ зоддог талаар бас л хачин сонин зүйлс чих дэлсээд эхлэв. Нөгөөх нь ч бас таггүй байж мэдэхээр. Ямартай ч, эхнэр Мандхай нь нэг үсчин залуутай жигтэйхэн дотно байдлаар патиараа татуулсан байх юм.
Хаа хамаагүй хүнтэй эхнэр нь ингээд дальчигнаад зураг хөргөө татуулаад байвал баяны байтугай барлагийн хүүгийн ч дургүй хүрэх нь мэдээж. Ер нь, дарга болох амбицтай нөхөртэй хүүхнүүд даруухан л байхгүй бол нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг салхинд хийсгэх нь энүүхэнд.
Мөн дарга болох дуртай гарууд эхнэр нь яаж маазарч байсан ч нэг гараа нөгөөгөөрөө чанга атгаад тэвчихээс өөр замгүй.Гэтэл мань Золбоо эхнэрээ хардан, зодсон талаар хүмүүс жиг жуг хийлцэж байна. Хэрэв энэ нь үнэн бол, ханилсан ганцаа арга эвийг нь олоод зохицуулж чадахгүй, боксын мешок болгож байгаа хүн ямар нэгэн байгууллагын олон янзын аяг авиртай хүмүүсийг удирдаад зохицуулаад явна гэдэг ёстой лөөлөө байлгүй!...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна