Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны ээлжилт хэлмэгдүүлэлт эхэлсэн бололтой, энэ жил гэхэд төр засгийн 15 өндөр албан тушаалтнуудыг цаазлаад байгаа тус улсын тусгай албаныхан дахин баривчилгаа төрийн бодлогод таагүй хандсан түшмэдийг цэвэрлэх гэж байгаа тухай Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд тодорхой нэр ус дурдаагүй боловч баривчлагдсан албан тушаалтнуудын дотор ойн аж ахуйн яамны дэд сайд багтсаныг онцолсон байна. Тэрээр ой мод бэлтгэх төрийн хөтөлбөрт шүүмжлэлтэй хандсан аж. Харин өнгөрсөн гуравдугаар сард Unhasu төрийн оркестрийн дөрвөн хөгжимчинг цаазалсан аж.
Өмнөд Солонгосын хэвлэлд тэмдэглэснээр, Ким Жон Ун 2010 оны есдүгээр сард төрийн удирдагчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш өндөр дээд албан тушаалын 31 хэргэмтнүүдийг зайлуулж байсан бөгөөд аливаа шүүмжлэл, бослого хуйвалдаан гарахаас сэргийлж найдваргүй удирдагчдад анхаарал хандуулж эхэлсэн байна. Удалгүй армийн дээд албан тушаалын офицерууд алга болж эхэлсэн бөгөөд тэдний хувь тавилан өнөө болтол тодорхойгүй байгаа аж.
Ким Жон Ун тус улсын хоёрдугаар тэргүүн болох Батлан хамгаалах төрийн хорооны даргын орлогч, өөрийн төрөл садангийн ах 67 настай Чан Сон Тэкийг цаазлах захирамж өгч байсан, учир нь тус улсын экспортын нэгэн гол эх үүсвэр болсон сам хорхойн аж ахуйн ашиг орлого дээр өрсөлдөгч нар болж таарсан байна.
Ким Жон Ун,Умард Солонгосын армийн удирдлага хянадаг байсан далайн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн удирдлагыг өөртөө шилжүүлэхийг ахаасаа хүсэхэд татгалзсан учир 2013 оны арванхоёрдугаар сард буудан хороож гэр бүлийнхэнийг нь ч мөн цаазалсан билээ.
Мөн 2014 оны дөрөвдүгээр сарын эхээр Чан Сон Тэкийн талын баримталж ирсэн 200 албан тушаалтнуудыг цаазалж тэдний төрөл садан мянга шахам хүмүүсийг бөөнөөр хорьж, засан хүмүүжүүлэх газар илгээсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна