Супер туршуул Жэймс Бондын найз бүсгүй ямаршуухан харагдах ёстой вэ гэсэн ойлголтыг жүжигчин Моника Белуччи тэс өөр болгохоор бэлтгэж байгаа аж. “007:Спектр” кинонд чухам тэрбээр л Дэниел Крэйгийн найз бүсгүй болох юм. Бондын дурлалт бүсгүй бодит амьдрал дээр түүнээс насаар эгчмэд билээ. Моника өдгөө 50-тай бол Дэниел 47 настай. Туршуул эрийн зүрхийг шархлуулсан хүүхнүүд кинон дээр бол түүнээс хамаагүй залуу байдаг.
Белуччигийн хувьд тэрбээр нас өндөр эмэгтэй ийм дүрд тоглох болсонд ихэд баяртай байгаа гэнэ шүү. Тэрбээр Бондын найз бүсгүй гэдэг нэр томьёог Бондын хатагтай хэмээн өөрчлөхийг санал болгожээ.
“Би энэ дүрийг аваад шууд л “50 настай би яаж Бондын найз бүсгүй болох билээ дээ” гэж бодсон шүү. Найруулагч Сэм Мэндес анх удаагаа туршуул эрийн дүрд тоглож байгаа жүжигчинд ойролцоо насны эмэгтэйг санал болгохоор шийдсэнээ хэлсэн. Өмнөх жүжигчдийг бодвол би хамаагүй нас явчихсан эмэгтэй. Тиймээс намайг Бондын эмэгтэй юм уу Бондын хатагтай гэж хэлээсэй хэмээн хүсэж байна” гэж жүжигчин эмэгтэй өгүүлэв.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна