Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр албан ёсны фэйсбүүк хуудсаа өнгөрөгч бямба гаригт (IV.25) нээжээ. Энэ жил 31 настай нэрт жүдоч маань Булган аймгийн Сайхан сумын харьяат билээ.
Түүний нэрээр нэрлэгдсэн олон хуурамч фэйсбүүк хуудас байдаг ч тэрээр Tuvshinbayar Naidan нүүр номоо нээснээ фэнүүддээ дуулгалаа. Мөн тэрээр жиргээнд нэгдэж,https://twitter.com/ntuvshinbayar хаягтай болсон байна.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд одтой сайхан барилдаж, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан тэрээр дахин дөрвөн жилийн дараа буюу 2012 онд Лондонгоос мөнгөн медаль хүртсэн.
Монголын анхны олимпийн аварга, анхны олимпийн хос медальтан болсон түүнийг “Рио де Жанейро-2016”-д дахин баярлуулна гэдэгт бид бүхэн хүлээсээр байгаа.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна