МУГЖ, дуучин С.Жавхлан улстөрийн өнгө аястай мэдэгдэл, мэдээлэл хийж үе үе хүмүүсийг алмайруулах нь бий. Эх оронч сэтгэлийн үүднээс гэнэтийн шийдэл гаргаддаг гавьяат маань энэ удаа жинхэнээсээ эх оронч шийдвэр гаргаж, “Хамаг Монгол” төслийнхөө хамт олонтой хамт Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийн голомтод ажиллаж байгаа ажээ.
Дуучин С.Жавхлан дадсан заншлынхаа дагуу монгол үндэсний хувцсаа өмсөн, гал түймрийн аюулаас байгаль дэлхийгээ хамгаалах их үйл хэрэгт гар бие оролцож яваад талархах хүмүүс олон байна. “Хамаг Монгол” төслийнхөн өчигдөр Баян-Уул сумын удирдлага хамт олонд хандивын зүйлсээ хүлээлгэн өгчихөөд галын цэг рүү хөдөлжээ. Тэрбээр “Байдал хүнд байгаа тул хүн бүрийг түймрийн эсрэг хүчээ өгөхийг залуус уриалж Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй байна” хэмээн фэйж хуудастаа бичжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна