АНУ-ын “People” сэтгүүл жил бүр тухайн оныхоо хамгийн сайхан бүсгүйг шалгаруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил Кенийн жүжигчин бүсгүйг нэрлэж, олны дунд томоохон мэтгэлцээнийг үүсгэж байсан тус сэтгүүл энэ оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр Оскарын шагналт жүжигчин эдүгээ 50 настай Сандра Буллокыг нэрлэлээ.
Холливудын хамгийн үнэтэй жүжигчин гэдгээрээ танигддаг, мөн кино урлаг гэх ширүүн өрсөлдөөнт ертөнцийн ахмад жүжигчдийн тоонд багтах жүжигчин бүсгүй өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр сонгогдсоноо сонсоод “Инээдтэй юм бэ гэж бодсон” хэмээн ярьсан байна. Тэрбээр “People” сэтгүүлд “Жинхэнэ гоо сайхан амар амгаланд оршдог. Ялангуяа энэ хотод. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол сайн хүн байх, сайн ээж байх.
Сайхан хоол бэлтгэж, хайртай хүмүүстээ өгөх явдал. Би үзэсгэлэнтэй байх гэж хичээгээд байдаггүй” гэж дурсчээ. Буллок 2010 онд “The Blind Side” киноныхоо дүрээр Оскарын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм. Мөн тэр жилээ “All About Steve” кинонд тоглож, хамгийн муу Холливудын кинонд олгодог Алтан бөөрөлзгөнийг хүртэж байсан удаатай.
Оскарын шагнал гардуулах ёслолын өмнөх орой зохион байгуулагдах Алтан бөөрөлзгөнийн ёслолоос шагнал хүртсэн нь түүний хувьд тун ховорхон тохиолдол байсан учир, олны анхаарлыг нэлээд татаж байжээ. “People” сэтгүүл үргэлжлүүлэн өнгөрсөн жил хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэгдэж байсан жүжигчин Люпита Нионго, жүжигчин Гвинет Палтроу, Жулиа Робертс нарыг хамгийн сайхан бүсгүйчүүдээр нэрлэсэн байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа