Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болсон тул байрны ойр орчмыг хамгаалалтад авчээ.
Өчигдөр цагдаагийнхан тус байрны оршин суугчдыг байрнаас гаргаж, иргэдигй бүрэн нүүлгэжээ. Барилга нуралт үүсэх магадлалтай болсон шалтгааныг уг байрны ойролцоо барилга барихаар нүх ухаснаас үүдэн суулт өгч, хөрс суларсантай холбоотой хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа ажээ.
Онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн байгууллагынхан хамтран газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг БГД-т байрлах "Эрхэс" зочид буудалд байрлуулаад байна.
“БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан байна. Харин тус зөвшөөрлөө 2014 онд сунгуулжээ.Эрх мэдэлтнүүдийн хууль бус шийдвэр 200 гаруй хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна. Барилгын суурь ухсан хэсгийн хоёр талд ес, 12 давхар орон сууц бий. Олон хүний амь амьдралыг уландаа гишгэсэн эрх мэдэлтнүүдэд ямар хариуцлага тооцохыг иргэд шаардсаар байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна