Тоо томшгүй олон телевизүүдээс цөөн хэд нь сайн бүтээл хийхийн төлөө зүтгэж байгаа нь илт юм. Тэдний нэг нь SEVEN телевиз гэхэд бусад нь маргахгүй байх. Сүүлийн үед тэдний үзэгчдэд хүргэж байгаа Валидол-2 кино шинэ жүжигчидтэй гэж муу хэлэгддэг ч давгүй амжилт үзүүлж байгаа гэж урамшуулхад илүүдэхгүй биз. Телевизийн олон ангит кинонд ихэвчлэн акул болсон жүжигчдийг сонгодгоос гадна хэдэн продакшнууд нь шинэ залуусыг ямагт дарж байдаг болохоор залуус энэ телевизрүү хошуурах болсон нь арга ч үгүй биз.
Сайны хажуугаар саар гэгчээр тэдний кино давгүй үргэлжилж байгаа хэдий ч залуус дотроо бужигнаантай байгаа гэнэ шүү. Учир нь Валидолын гол дүрийн нэг Энхбат гэх жүжигчин нь захиралдаа агсан тавьж асман зан гаргасны эцэст жүжигчин СТА Н.Сарантуяагаар солигджээ. Мөн тэдний нэг Гүн-Үйлс гэх жүжигчин нь киноноос хасагдаж тус телевизын Facebook-ээр түлхүү цацагддаг We are Mongolians цувралын жүжигчин болсон байна гэнэ. Кино амласан ёсоор 100 ангидаа хүрэх үгүйг нь харж л сууя. Ямартай ч стресстэй нийгэмд инээд нэмэх гэж яваа энэ хамт олны ууцыг нь хугалах биш урам хайрлаж амжилт хүсье дээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна