Агийд цоо шинэ ”Range Rover” машин Н.Номтойбаяр бэлэглэв үү?


“Киви” хэмээх хамтлагийн сураг нь тасраад багагүй хугацаа өнгөрчээ. Хамтлагийн ахлагч Ука 30 гарсан хойноо гэр бүлийн амьдрал зохиож таг чиг байгаа бол Намуунаа секси имидж бүрдүүлэн ганцаараа уран бүтээл хийх болсон. Харин Агийгийн хувьд энэ тэнхдийн эрчүүдтэй нэр холбогдож, эхнэр хүүхдийг нь салгалаа гэхээс өөрөөр дурсагдахаа байлаа. Хамгийн сүүлд Н.Номтойбаяр гишүүнтэй хамтдаа гадаадаас ирж яваад овжин зурагчидийн дуранд өртсөн.Түүнд нэг нэгний гэр бүлийг үймүүлэх тийм ч хэцүү биш бололтой.Агийгийн хайрын үнэ цэнийг сүүлийн үед үнэтэй машинаар үнэлэх боллоо. Учир нь үерхэж байсан залуучууд нь түүнд хамгийн үнэтэй машинуудыг бэлэглэдэг нь гайхалтай. 2011 онд экс ерөнхийлөгч Н.Энхбаярын эгчийн хүү Эрдэнэтэй үерхэж нэг гэрт амьдарч байсан гэх. Эрдэнэ Агийд тэр үедээ 70 саяаар үнэлэгдэх цоо шинэ "Infiniti FX35" маркийн машиныг бэлэглэж байлаа. Агий ч тэр машинаар 2 жил гангарсан. Хосууд 2013 онд салсан гэх. Харин дараа нь Эрдэнээс салаад удаагүй Б.Баттулга хэмээх бизнесмен залуутай хамтдаа байх болсон. Олны нүднээс ихээхэн нуугдсан ч Б.Баттулга хэмээх нууцлаг эрхэм ил гарсан. Б.Баттулга Агийд “Мерседес” бенз марзийн машин авч өгсөн. Харин салахдаа машинаа эргүүлж авсан тухай эх сурвалжууд онцолсон. "Амрагласан" эрчүүдээсээ машин авдаг Агий энэ удаа "Range Rover" маркийн тас хар машинаар гангарах болжээ. Арай  эдийн засаг хямралтай байгаа энэ үед өндөр үнээр тансаг машин авч өгсөн эрхэм Н.Номтойбаяр биш биз? үгүй байх аа?