ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан энэ оны “Оросын гоо бүсгүй” тэмцээний ялагчаар Екатеринбург хотоос оролцсон 21 настай София Никитчук шалгарч, титмийн эзнээр тодорчээ.
София Никитчук Уралын холбооны их сургуульд суралцдаг бөгөөд 2004 онд “Өсвөрийн мисс” тэмцээнд оролцож, ялагч болж байжээ. Тэрээр 2010 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж, 10 гаруй сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. Гоо бүсгүй финалын өмнө “Россий” телевизид ярилцлага өгөх үедээ “Би ялагч болохгүй бол зөөгч болно. Мөн мөрөөдлөө мартаж, насанд туршдаа өөрийгөө зэмлэх болно” гэж ярьжээ.
Энэхүү ярилцлагын дараа түүний нэр хүнд интернэт хэрэглэгчдийн дунд өссөн бөгөөд шүүгчдийг дүнгээ гаргахад нөлөөлсөн хэмээн тэмцээнд оролцогчид мэдэгджээ. Тус тэмцээнд ялалт байгуулсан гоо бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоос гадна гурван сая рубль болон автомашины эзэн болдог байна.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй