Арлын орны сумогийн дэвжээнээ од болон мандаж байгаа Хакухо Даваажаргалын хөрөнгийг монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбумаар үнэлэгдэнэ гэсэн тоог Япончууд гаргажээ. Япон хэвлэлд ёкүзона Хакухог "Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг хэвлэсэн нь дуулиан тариад байгаа. Энэхүү нийтлэлд түүнийг Токиогийн төв хэсэгт"Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг "Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг гэжээ. Энэ байр Япондоо хамгийн үнэтэйд тооцогддог баячуудын амьдардаг өргөө гэнэ. Хахукогийн амьдардаг байр л гэхэр монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэж бичжээ. "Сумимото рингён” гэх зэрэг олон пүүс компаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олж түүнийгээ Мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг байна. Энэ мөнгө нь монгол ханшаар 48 сая 262500 төгрөг гэнэ. Үүнээс гадна Хакухо Даваажаргал башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг гэжээ. Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо. Ёкозүна Монголд цагаан будаа ургуулах талаар ярьж байсан удаатай. Тэрээр Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг "Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргаж сур талчилгааны хөлс авдаг аж.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ