Монгол оронд маань урин цаг ирж байгаад баярлах ч сүүлийн үед их хэмжээгээр талхлагдаж, эвдэрсэн хөрс газар авсантай холбоотойгоор хогийн ургамал болох шарилж, луулины тоосонцрын харшилтай хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Тэр дундаа, Улаанбаатар хотын иргэдийн багагүй хэсэг нь ургамлын харшилтай бөгөөд тэдний 70 гаруй хувь нь шарилжны харшилтай болохыг тогтоожээ. Хуучнаар ЗХУ-д 1960-аад оноос харшил судлалын тэргүүлэх төвүүдэд идэвхтэй судалгаа явуулсны дүнд анхны харшлын шахмал бэлдмэл Казахстанд бүтээж ийнхүү хөгжсөөр 2002 оноос “Антиполлин” бэлдмэлийг худалдаанд гаргасан байна.
Хүмүүс харшил хөдлөнгүүт ам дамжсан буруу эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлэх нь бий. Тиймээс харшлын үе эхлэхээс урьтаж эмнэлэгт хандан лабораторийн аргаар сорил тавиулж, зохих урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай юм. Ялангуяа, дөрөвдүгээр сарын эхээр шарилж, лууль тоосоо агаарт цацахаас 2-2,5 сарын өмнө эмчийн зааврын дагуу урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах нь хамгийн үр дүнтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.Тэгвэл энэ ургамалын харшлаас хамгаалах “Антиполлин” бэлдмэлийг “Аллерги Мед” эмнэлэг Монголд оруулж ирээд байгаа юм байна.
Мэдээлэл өгөх утас: 70005353, 99198413, 98112523
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна